Өнөөдөр эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах, тусламж, үйлчилгээний санхүүжилтийг актуар үндэслэлтэй төлөвлөх, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах чиглэлээр оролцогч талууд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, ЭМДЕГ, ЭМХТ, Дэлхийн банкны төлөөлөл, зөвлөхүүд оролцож, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлага, санхүүгийн тогтвортой байдлын талаар санал солилцов. ширээ ба бичвэр нарын зураг байж магад

Энэ үеэр 2022-2024 оны санхүүгийн гүйцэтгэл, алдагдлын нөхцөл байдал, 2025 онд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээний үр дүн, 2026-2031 оны дунд хугацааны төсөөлөл болон актуар тооцооллын гол үр дүнг танилцууллаа.

Мөн иргэдийн халааснаас гарч буй төлбөр, санхүүгийн хүндрэлээс хамгаалах бодлого, сангийн тогтвортой байдлыг хангах боломжуудыг хэлэлцэж, орлогыг нэмэгдүүлэх, зардлын өсөлтийг оновчтой удирдах, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх бодлогын хувилбаруудыг актуар тооцоололд тулгуурлан авч үзэв. Түүнчлэн 2027 оны төсвийн төлөвлөлттэй уялдах байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Цаашид актуар дүн шинжилгээний үр дүнг бодлого, төсөв төлөвлөлтөд тусган, эрүүл мэндийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, иргэдийн санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ. нэг буюу түүнээс олон хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад"日" гэсэн бичвэр нарын зураг байж магад