Төрийн үйл ажиллагааг цахимжуулах, төрд байгаа мэдээллийг дахин шаардахгүй байх, “цахимаар түрүүнд” зарчимд шилжих чиглэлээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.
Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дэд дарга С.Тэнгис ахалж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монголиа академи, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн удирдлага, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар болон газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын салбарт хийгдэж буй цахим шилжилтийн ажил, түүний хамрах хүрээ, үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.
цахим хуудсаар даатгалын мэдээллээ хянаж, eDaatgal системээр эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэл, мэдээлэл, хяналт, санал хүсэлтийг үе шаттайгаар технологид суурилсан үйлчилгээнд шилжүүлж, иргэн болон эрүүл мэндийн байгууллагаас шаардагдах бичиг баримт, дамжлага, хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!