Өнгөрсөн баасан гарагийн үүрээр буюу 06:00 цагийн үед 100 айлын автобусны буудлын баруун талд эрэгтэй хүн духан тус газартаа бууны шархтай нас барсан харамсалтай хэрэг гарсан. Албаныхан хохирогчийг 61 настай Ж болохыг нь тогтоож ТОЗ-8 маркийн ангийн буугаар өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй хэмээн мэдэгдсэн. Учир нь тэрээр өвчний түүх дээрээ хүнд өвчтэйгээ бичиж, тэсэж тэсвэрлэшгүй ихээр өвдөж байгаагаа бичсэн байжээ. Мөн талийгаач нас барахаас өмнөх өдөр зуслан руугаа очиж ТОЗ 8 маркийн буугаа аваад ийнхүү шөнө нь зуун айлд ирж өөрийгөө егүүтгэсэн гэх мэдээлэл байна. Талийгаачийн амиа хөнөөсөн байж болзошгүй галт зэвсэг болох ТОЗ-8 маркийн буу хэргийн газраас алдагдсан бөгөөд тус бууг СБД-т байрлах хүнсний дэлгүүрээс олж тогтоожээ. Уг буу нь талийгаачийн эцгээс өвлөсөн эдлэл аж. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлт 21 хоногийн дараа гарна.
Хүнд өвчнөө тэсвэрлэлгүй өөрийгөө буудсан байж болзошгүй

Холбоотой мэдээ

Нийгэм · 13 цаг
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийгэм · 14 цаг
Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгааныг есдүгээр сарын 23, 24, 25-нд хязгаарлана

Улс төр · 14 цаг
Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө

Нийгэм · 15 цаг
Есдүгээр сарын 24-нд уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Улс төр · 15 цаг
Д.Амарбаясгалан: Санаа бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаасаа хөөж, хуулийн байгууллагаар айлгаж байна

Нийгэм · 15 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!