Оюутолгойн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан танилцуулга гишүүдэд хүрэхээс өмнө төсөл хэрэгжүүлж буй компанид хүрсэн нь дуулиан тариад байгаа. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир тодроод буй. Өөрөө ч хэргээ хүлээсэн. Ингэхдээ УИХ-ын чуулганы үеэр “Өнгөрсөн долоо хоногт "Оюутолгой"-н асуудлыг хэлэлцэхээр материалуудыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. АТГ-ын дүгнэлтээс бусад бүх материалыг гишүүддээ хүргүүлсэн. Нууцлалын чанартай хоёр материал байсныг мөн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. Засгийн газар, Оюутолгойн хооронд хэлэлцээр, Дубайн гэрээнд хийсэн аудитын дүгнэлт байсан. Оюутолгойн хүсэлтээр 43 хуудас материалыг хүргүүлсэн. 43 материал дотор ямар ч нууцлалтай холбоотой материал байгаагүй. Оюутолгой тайлбар ирүүлсэн. Д.Дамба-Очир гэдэг хүн нууцлалын чанартай материал гаргасан юм байхгүй. Өнгөрсөн долоо хоногт гишүүд материалуудтай танилцаагүй учир хойшлуулсан. Бүх гишүүдэд тараахад болохгүй зүйлгүй” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын эрх ашигт хамаарах нууц баримт бичиг задарсан гэх мэдээллийн дагуу тагнуулын байгууллага шалгах ажлыг эхлүүлжээ. Шалгалтын хүрээнд “Оюутолгой” компанид задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл нь нууцын ямар зэрэглэлд хамаарахыг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж тогтоох юм байна.
Тагнуулын Ерөнхий газар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг шалгаж эхэлсэн үү

Холбоотой мэдээ

Бусад · 11 цаг
“Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт туршлага солилцох уулзалт боллоо

Нийгэм · 11 цаг
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

Улс төр · 12 цаг
ОНЦЛОХ ЗАГВАР: ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга

Улс төр · 12 цаг
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

Улс төр · 12 цаг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

· 12 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!