ОХУ-ын “Ростех” компаниас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс”, Худалдаа хөгжлийн банкны удирдлагад холбогдох хэрэгтэй танилцаад прокурорууд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг яллагдагчаар татсан талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн. Тэгвэл тус хэрэгт тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд буюу өнөөгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, уг хэрэгт хамжигчаар оролцсон гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ. Д.Эрдэнэбатыг Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн үүсгэн байгуулсан Кью Эс Си компанийн бариулсан төмөр замын концессын хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлж, олгуулан улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа аж. АТГ-ын ажлын хэсгээс Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор нарыг өмнө нь яллагдагчаар татаад байсан бөгөөд тэдэн дээр нэмж 2014-2016 оны Засгийн газрын тэргүүн, салбарын сайдыг эрүүгийн хэрэгт холбогдуулан ийнхүү шалгаж эхэлжээ.
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ

Холбоотой мэдээ

Улс төр · 14 цаг
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

· 15 цаг
Ерөө сумын нутаг дэвсгэрт ууланд нуусан 9 хүнд даацын техник, 3 алт угаах төхөөрөмжийг илрүүлжээ

Улс төр · 16 цаг
LIVE: СОР17 хурлын үр дүн, тайланг танилцуулж байна

Улс төр · 16 цаг
LIVE: М.Нарантуяа-Нара гишүүнээс фашист гэмт хэрэг үйлдсэн гэх мэдэгдлийн мөрөөр тодруулж байна

Улс төр · 16 цаг
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

Улс төр · 16 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!