УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх намууд нэр дэвшигчээ зарлаж эхэллээ. МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээ өнөөдөр албан ёсоор зарлалаа. Харин МАН-ынхан энэ сарын 28-нд хуралдах Бага хурлаараа албан ёсоор нэр дэвшигчээ тодруулна. Хоёр хоногийн өмнө хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлыг энэ сарын 28 буюу ирэх мягмар гаригт хуралдуулахаар товлосон. Энэ хурлаар УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулна. Урьдчилсан байдлаар хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа ч нэг хүн дээр тогтжээ. Учир нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарсайхан Удирдах зөвлөлийн хурал дээр Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явуулсан тандалт судалгааныхаа дүнг танилцуулжээ. Энэ судалгаагаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихээр горьлогсдоос хамгийн өндөр рейтингтэй яваа аж. Тиймээс Удирдах зөвлөлөөс намын Бага хуралд У.Хүрэлсүхийг УИХ-ын 42 дугаар тойрогт нэр дэвшүүлэх санал оруулах мэдээллийг ойрын эх сурвалж мэдээллээ.
Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчид тодорч эхэллээ

Холбоотой мэдээ

Улс төр · 14 цаг
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

· 15 цаг
Ерөө сумын нутаг дэвсгэрт ууланд нуусан 9 хүнд даацын техник, 3 алт угаах төхөөрөмжийг илрүүлжээ

Улс төр · 15 цаг
LIVE: СОР17 хурлын үр дүн, тайланг танилцуулж байна

Улс төр · 15 цаг
LIVE: М.Нарантуяа-Нара гишүүнээс фашист гэмт хэрэг үйлдсэн гэх мэдэгдлийн мөрөөр тодруулж байна

Улс төр · 16 цаг
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

Улс төр · 16 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!