Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 266 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 197 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд  8 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

  • 2019.05.27-ны өдрийн 14:30 минутын орчим Баянгол дүүргийн нутаг 11 дүгээр хороо Эх нялхасын гудамж, Эх нялхсын эмнэлгийн гарцанд дээр гарцаар гарч явахад нь Toyota Spacio маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч  57 настай А, 6 настай Б, 5 настай А нарын 3 хүнийг мөргөж гэмтээсэн,   

 

  • 2019.05.27-ны өдрийн 16:10 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 24 дүгээр хороо Баруун салааны зам, “Тэс Петролум” ШТС-ын урд замд Mitsubishi Minicab маркийн автомашин Toyota Kluger маркийн автомашинтай мөргөлдөж,  жолооч 37 настай Г, 58 настай Д нарын 5 хүн гэмтсэн.

 

  • 2019.05.27-ны 13.00 цагийн орчим Булган аймгийн Хангал сумын 2-р багийн нутаг “3-р подем” гэх газар /Сумын төвөөс урагш 10км-т/ шороон замд амины Mazda Familia маркийн автомашин онхолдож, зорчигч 59 настай, эмэгтэй Н нас барсан хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

 

Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 3 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 1 онхолдох  хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.  

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба