“Монголын зэс” корпорацийн захирал асан Ц.Пүрэвтүвшин АТГ-д мэдүүлэг өгч байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутган, АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа юм. Одоогоор Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар болон Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг хооронд нь уулзуулахгүй, банкны удирдах албан тушаалтнуудтай үг солихгүй байх шийдвэрийг шүүх захирамж гаргаад буй билээ. Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргийн шөнө 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн бие муудсан гэх мэдээлэл өчигдөр цахим орчинд тархсан ч хорих байгууллагын эх сурвалжууд түүнийг эрс няцаасан юм.
Ц.Пүрэвтүвшин АТГ-д мэдүүлэг өгч байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 22 мин
Амар амгалангийн өлгий мэт өрнөх цаг хугацаа хүн бүхэнд бий

Улс төр · 28 мин
Ахмадууд нэн шаардлагатай даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй олгох гэж буйд талархлаа илэрхийлэв

дэлхий · 35 мин
Лос-Анжелес хотод автобус, мэдээллийн нисдэг тэрэг дараалан осолдож, таван хүн амиа алджээ

· 44 мин
С.Жамбалжамц дугуйн спортын засмал замын цуваа уралдаанаас хүрэл медаль хүртлээ

Нийгэм · 52 мин
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

· 58 мин

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!