Дипломат паспорттой, 70 кг хар тамхи тээвэрлэж явсан Монголын хоёр иргэн ХБНГУ-ын Дрезден хотын хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай мэдээлэл өчигдөр германы хэвлэлүүдээр мэдээлсэн. Өнөөдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эдгээр саатуулагдсан хүмүүс Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч байсан гэх мэдээллийг бататгасан. Тэгвэл баривчлагдан саатуулагдаад байгаа дипломатч нь тус улс дахь Консулын газрын дипломатч 40 орчим насны Б.Баттүшиг гэгч байсан бол түүний жолооч нь 50 орчим насны, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат С.Эрдэнэбаяр байсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Жолооч С.Э нь Гадаад харилцааны үе үеийн сайд нар болох Л.Болд, Д.Цогтбаатар нарын жолоочоор ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа бол Дипломатч Б.Б нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан Б.Бат-Эрдэнийн хүү бөгөөд өмнө нь Бангкок, ОХУ-д консулаар ажиллаж байсан гэх мэдээлэл байна.
70 кг хар тамхи зөөвөрлөж яваад саатуулагдсан Дипломат хэн бэ?

Холбоотой мэдээ

Нийгэм · 21 мин
Амар амгалангийн өлгий мэт өрнөх цаг хугацаа хүн бүхэнд бий

Улс төр · 27 мин
Ахмадууд нэн шаардлагатай даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм үнэгүй олгох гэж буйд талархлаа илэрхийлэв

дэлхий · 34 мин
Лос-Анжелес хотод автобус, мэдээллийн нисдэг тэрэг дараалан осолдож, таван хүн амиа алджээ

· 43 мин
С.Жамбалжамц дугуйн спортын засмал замын цуваа уралдаанаас хүрэл медаль хүртлээ

Нийгэм · 51 мин
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ

· 57 мин

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!