АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү баасан гаригт зуурдаар нас барсантай холбоотой мэдээлэл хийхдээ “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан цочирдом хэрэг боллоо. Гадны нөлөөтэйгөөр амиа алдсан байж болзошгүй байна. Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер байхгүй. Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гэхдээ гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй” хэмээсэн. Тэгвэл Нийслэлийн цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа уг хэргийн задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарчээ. Урьдчилсан дүгнэлтэд талийгаачийн цуснаас алкохол илэрсэн ч гаднын нөлөөгүй нас барсан болохыг дурьджээ.
Г.Батхүү агсны цуснаас алкохол илэрсэн ч гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ

Холбоотой мэдээ

Улс төр · 11 цаг
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засаг · 11 цаг
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ

· 12 цаг
Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон

· 12 цаг
Анхан шатны шүүхээс “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хассанаас гадна гурван жил хорих ялаар шийтгэв

Нийгэм · 12 цаг
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улс төр · 13 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!