Нэр бүхий 7,8 компанийн эргэн төлөх хуваарь алдагдсан асуудал бий. Бүр зээлээ огт төлөөгүй компани ч бий. Тухайлбал Хөтөлийн цемент Квю Эф СИ зээлээ огт төлөөгүй. Тиймээс АТГ шилжүүлнэ. Энэ асуудал хуулийн дагуу шийдэгдээд явчих байх. Харин эргэн төлөлтийн график эвлэгдсэн компаниудад нэгдүгээрт зээл төлөх хугацааг сунгах уу, үгүй юу? Хоёрдугаарт, зээлийн хугацааг сунгалаа гэхэд зээлээ эргэн төлөх нөхцөл бүрдэх үү үгүй юу гэдгийг судлах шаардлага байна. “Эрэл” компанийн удирдлагуудтай уулзсан. Тус компанийн үйл ажиллагааг Засгийн газар хэрвээ стратегийн ач холбогдолтой гэж үзвэл Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулж, цаашлаад хөгжлийн банкны зээлээ төлөөд явна. Эсвэл зээлээ сунгах эсэх, эргэн төлөлтөө хийх чадвартай эсэхийг харгалзана. Учир нь зээлийн ерөнхий зорилго муу биш. Дэлхийн стандартад нийцсэн блок үйлдвэрлэх болон түүнийг угсрах үйлдвэр шүү дээ. Тэгэхээр яагаад төр өөрөө 200 мянган айлын орон сууцыг зах зээлийн ханшнаас 30-40 хувь хямд барьж болохгүй гэж. Засгийн газар энэ шалгалтаас хойш Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больсон. Засгийн газраас энэ зээлийг олго, тэр зээлийг олго гэж шууд үүрэг өгөхгүй” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ: Хөтөлийн цемент- шохойн үйлдвэр, Кью Эф Си компаниудыг АТГ-т өгсөн

Холбоотой мэдээ

Бусад · 6 цаг
“Төрийн албаны ёс зүйн тогтолцоо, түншлэл, хамтын ажиллагаа” сэдэвт туршлага солилцох уулзалт боллоо

Нийгэм · 6 цаг
Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян үргэлжилж байна

Улс төр · 7 цаг
ОНЦЛОХ ЗАГВАР: ANNA CASHMERE брэндийн 2026 оны хавар/зуны цуглуулга

Улс төр · 7 цаг
Сангийн сайд З.Мэндсайхан: Таван удаа хэлэлцээ хийсний үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ

Улс төр · 7 цаг
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх багц хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ

· 7 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!