Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 461-р ангиас онц хүнд гэмт хэрэгтэн өчигдөр орой оргосон талаар бид мэдээлсэн. Тэгвэл тухайн этгээд нь С.Төмөр гэгч бөгөөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй нэгэн аж. Одоогоор тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
Гурван удаагийн ял шийтгэлтэй С.Төмөр гэгч оргожээ

Холбоотой мэдээ

Улс төр · 11 цаг
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Эдийн засаг · 11 цаг
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ

· 12 цаг
Я.Эрдэнэсайхан: 123 тэрбум төгрөгийн өртэй, бараг дампуурсан сан өргүй болсон

· 12 цаг
Анхан шатны шүүхээс “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягт нийтийн албанд ажиллах эрхийг гурван жил хассанаас гадна гурван жил хорих ялаар шийтгэв

Нийгэм · 12 цаг
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Улс төр · 13 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!