Баянзүрх дүүрэгт байрлах "Цайз" захын орчим бага насны хүүхэд тогонд цохиулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал осол болдог өдөр хүү ээжтэйгээ нагац эгчийндээ очжээ. Хүү удалгүй айлын хүүхдүүдтэй тоглож улмаар айл хооронд татсан цахилгааны гэмтэлтэй утаснаас болж харамсалтайгаар амиа алдсан байна. Хамт тоглож байсан хүүхдүүдийн хэлж байгаагаар бороо орж байхад бүдэрч унасан. Унахдаа төмөр дээр унсан гэх зүйлийг ярьжээ. Хэргийн явцад цахилгааны утсыг нуухын тулд төмрөөр хамгаалсан байжээ. Цагдаагийн байгууллагаас "УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх дүүрэг дэх салбарт шалтгаан нөхцөлийг арилгуулах албан мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэг гарсны дараа тус салбарын ажилтнууд очиж цахилгааны гэмтлийг засварласан байна. Одоогийн байдлаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж, үхэлд хүргэсэн шалтгааныг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.
Хүүхэд тогонд цохиулж амиа алджээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 21 цаг
БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна

· Өчигдөр
Архангай аймгийн МАН-ын хороо нь 19 сумын 101 намын үүрээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна

Нийгэм · Өчигдөр
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ

Нийгэм · Өчигдөр
Мянга мянган ном дэлгэгдэж, уншихын үнэ цэнийг сануулдаг “Номын баяр”

· Өчигдөр
40 дэх удаагийн “Номын баяр” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!