Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох, гэм буруугийн шүүх хуралдаан Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Шүүх хуралдаанд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнээс гадна С.Зориг агсны эхнэр Г.Булган нар оролцож байгаа юм байна. Шуух хурал хаалттай явагдана. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр Б.Хурц нарт хэрэг үүсгэсэн юм. Б.Хурцаас гадна Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын нууцын зэрэглэлтэй мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарыг шүүгдэгчээр татсан. Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 гэсэн зүйл ангиар ялласан билээ.
Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хуралд Г.Булган оролцож байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 15 цаг
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна

· 15 цаг
640 зүслэгт шинэ үеийн компьютерт томографийн төхөөрөмжийг үйл ажиллагаанаа нэвтрүүллээ

· 15 цаг
Ардчилсан нам улс төрийн намуудаас анх удаа үндсэн дүрмээ брайл үсгээр хэвлүүлж, харааны бэрхшээлтэй иргэддээ хүргэж ажиллана

· 17 цаг
Монгол Улсын иргэн Швейцарт гарсан гал түймрийн үеэр хоёр хүний амь аварчээ

· 17 цаг
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

· 19 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!