ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн шүүхэд болж байгаа билээ. Шүүх хуралдаан одоогоор завсарласан. Шүүх бүрэлдэхүүн хуралдаанд Ц.Амгаланбаатарыг оролцуулах нь зөв гэж үзсэн учраас 14 цаг хүртэл хойшлоод байна. Дөнгөж сая УПЕГ-ын орлогч дарга асан, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байсан Г.Эрдэнэбат шүүхийн танхимд ирлээ. Энэ үеэр тэрбээр “Эрүүдэн шүүсэн талаар би мэдээгүй. Бичлэг үзээд л мэдсэн. Мэдэгдэх боломжгүй юм гэж байдаг юм. Ер нь энэ асуудал олон жил ужгирсан. Тиймээс тухай тухайн үед нь шийдээд явж байсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын үйлдсэн хэрэг олон баримтаар нотлогдсон” гэх тайлбарыг өглөө.
Г.Эрдэнэбат: Би эрүүдэн шүүсэн гэдгийг мэдээгүй

Холбоотой мэдээ

Нийгэм · 21 цаг
БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна

· Өчигдөр
Архангай аймгийн МАН-ын хороо нь 19 сумын 101 намын үүрээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна

Нийгэм · Өчигдөр
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ

Нийгэм · Өчигдөр
Мянга мянган ном дэлгэгдэж, уншихын үнэ цэнийг сануулдаг “Номын баяр”

· Өчигдөр
40 дэх удаагийн “Номын баяр” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!