Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долдугаар сарын сүүлээр АНУ-д айлчлал хийх гэж байна. Тодруулбал энэ сарын 30-нд эх орноосоо мордох бөгөөд айлчлал дөрөв хоног үргэлжилнэ. Айлчлалын үеэр Монголын ноос ноолууран бүтээгдэхүүнийг татваргүй оруулах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээ хийх юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд энэ оны дөрөвдүгээр сарын 11-ны өдөр Монгол Улс-АНУ-ын хоорондох оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг дахин хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжиж байгаагаа илэрхийлж байсан билээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилна

Холбоотой мэдээ

Улс төр · 13 цаг
Монгол, Монтенегрогийн бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа

· 15 цаг
Ерөө сумын нутаг дэвсгэрт ууланд нуусан 9 хүнд даацын техник, 3 алт угаах төхөөрөмжийг илрүүлжээ

Улс төр · 15 цаг
LIVE: СОР17 хурлын үр дүн, тайланг танилцуулж байна

Улс төр · 15 цаг
LIVE: М.Нарантуяа-Нара гишүүнээс фашист гэмт хэрэг үйлдсэн гэх мэдэгдлийн мөрөөр тодруулж байна

Улс төр · 15 цаг
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

Улс төр · 15 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!