Ерөнхийлөгч өнгөрсөн зургадугаар сарын 26-нд нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Тус 17 шүүгчийн тоонд багтсан С.Төмөрбат тэр өдрийн орой гэр бүлийн хамт биедээ их хэмжээний ам.доллартай АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад саатуулагдсан юм. Тэгвэл түүнийг ийнхүү эх орноосоо явахаас өмнө аав нь бас хилийн дээс алхжээ. С.Төмөрбатыг АНУ руу зугтахаас өмнө түүний аав С нь БНХАУ-аар дамжин далайн чанадын орон руу явсан гэх мэдээлэл байна. Одоогоор Авлигатай тэмцэх газраас С.Төмөрбатыг эх оронд нь авчирах тал дээр ажилллаж байна. Гэвч АНУ-ын хуулийн байгууллага шүүгч асныг эрүүгийн хэрэгт татаагүй харин сэжигтэн гэж үзэж буй нь тус хэргийг удаашруулж байгаа аж. Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан, гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатыг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байв. Ээжийгээ нас барсны дараа "Энэ хэргийн талаарх үнэн мөнийг олно" хэмээн мэдээлэл хийж байсан тэрбээр яагаад гэр бүлээрээ хилээр гарч, АНУ-аас цагаачлал хүсэх болов гэдэг анхаарал татаж байгаа билээ.
АНУ-д саатуулагдсан шүүгч асан С.Төмөрбатын аав зугтсан уу

Холбоотой мэдээ

Нийгэм · 11 цаг
Дөрвөн автомашин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 промилл байжээ

Бусад · 11 цаг
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа

Нийгэм · 14 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна

Нийгэм · 14 цаг
Ихэнх нутгаар халуун, хур тунадас бага байх төлөвтэй байна

Нийгэм · 15 цаг
Хөнгөлөлттэй зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож эхэллээ

Нийгэм · 15 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!