Түрээсийн орон сууцнаас 200 квот өгөхийг шаардаж багш нар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадна өлсгөлөн зарласан билээ. Тэгвэл багш нарт квот өгөхөөр болсон байна. Тодруулбал, өчигдөр 18.00 цагийн үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал өлсгөлөн зарласан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар хоёр тал харилцан тохирч багш нарт байрны квотыг хүссэн хэмжээгээр өгөхөөр болсон байна. Энэ талаар МБҮЭХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхтуяа “Уйгагүй сар гаруй тэмцсэн, өнөөдөр 9 цаг гаруй өлсгөлөнгийн байдалд байсан бидний тэмцэл зохих үр дүнд хүрлээ. Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагчдад оногдсон хувиас багш нар нийслэлийн нийт төрийн албан хаагчдын дунд эзлэх хувийнхаа хэмжээгээр квот авах боллоо. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр бат зогсож байгаагаа харуулсан түүхэн тэмцэл боллоо” гэжээ.
Багш нар өлсгөлөнгөө зогсоожээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 20 цаг
БГД-ийн Эрүүл мэндийн төвд хорт хавдрын 2672 тохиолдол хянагдаж байна

· Өчигдөр
Архангай аймгийн МАН-ын хороо нь 19 сумын 101 намын үүрээр дамжуулан үйл ажиллагаа явуулж байна

Нийгэм · Өчигдөр
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ

Нийгэм · Өчигдөр
Мянга мянган ном дэлгэгдэж, уншихын үнэ цэнийг сануулдаг “Номын баяр”

· Өчигдөр
40 дэх удаагийн “Номын баяр” хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм · Өчигдөр

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!