УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, С.Бямбацогт нарын ТАВАН гишүүн Н.Номтойбаярыг АВЧ ҮЛДЭХЭЭР санаархаж байна

Админ
2020/01/28

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг  Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д оруулж ирсэн.  Улмаар өнгөрсөн баасан гаригт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ санал нэгтэйгээр дэмжсэн юм. 

 

Өнөөдөр тус асуудлыг Төрийн болон Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцэнэ. Тэгвэл “МАК-ийн хунтайж” өөрийнхөө хамгаалалтыг аль хэдийнэ хийжээ.  Хэд хэдэн гишүүдийг өөртөө урвуулсан гэх мэдээлэл байна. 

 

Өмнө нь Халдашгүй байдлын дэд хороо ирц бүрдэхгүй гэх шалтгаанаар хууль зөрчиж, цаг авсан. Уг нь Дэд хорооны дарга Ц.Нямдоржид Ч.Улаан сайдыг байлцахгүйгээр асуудлыг шийдвэрлэх бүрэн эрх байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүнг Т.Аюурсайхан "Ц.Нямдорж чухам ямар шалтгааны улмаас Н.Номтойбаярыг улаан цагаан хамгаалаад байна вэ, Сайд өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй байна" гэж хүртэл мэдэгдэж байсан. 

 

Тэгвэл түүнийг хамгаалах дараагийн гишүүн таван гишүүн тодорчээ.  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-оргил, Н.Оюундарь, Ш.Раднаасэд, С.Бямбацогт, Д.Мурат нарын таван гишүүн түүнийг авч үлдэнэ гэдэг дээр хатуу байр суурьтай  байгаа төдийгүй уг асуудлыг Байнгын хороодын хурал дээр унагахаар төлөвлөж байгаа аж. 

 

Н.Номтойбаярын талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулах зөв гэх байр суурь илэрхийлсэн. Тэгвэл тэд ямар эрх ашигт автаад Дэд хороо болон намын даргынхаа шийдвэрийг эсэргүүцэж байгаа нь сонирхол татаж байна.  
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна