Э.Бат-Амгалан: Даваа гарагаас эхлээд цахим орчинд худал мэдээлэл тарлаа, ямар нэг байдлаар хотын дарга болох санаа байхгүй

Сэтгүүлч
2026/01/14

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан хотын дарга болно гэх мэдээлэл даваа гарагаас эхлэн цахимд нийтлэгдэж эхэлсэн. 

Энэ талаар Э.Бат-Амгалан:  "Даваа гарагаас эхлээд цахим орчинд худал мэдээлэл тарлаа. Ямар нэг байдлаар хотын дарга болох санаа байхгүй. Би ЗГ-ын гишүүнээр ажиллаж, барилга хот байгуулалтын салбарт хийх ажил их байна. Манай яамнаас таван чухал хуулийн төсөл өргөн барихаар бэлдээд байна. Манай барилгын салбарт нэн түрүүнд тулгамдаад байгаа асуудал их байна. 2016 оноос хойш арван жилийн хугацаанд хуульд өөрчлөлт оруулаагүй байна. Иймээс шинэчилсэн найруулга өргөн барихаар бэлдэж байна. 10 жилийн хугацаанд барилгын материал, хэлбэр хийцэнд маш их өөрчлөлт орсон. Үүнтэй уялдуулахаас гадна газрын тухай багц хуулийн төсөл өргөн барихаар бэлдэж байна. 

Ерөнхий сайд манай яамд чиглэл өгсөн. Улсын хэмжээнд 150 мянга, нийслэлд 80 мянган айлыг орон сууцжуулах үндэсний хөтөлбөр зарласан. Таван хуулийн нэг нь анхдагч хууль Орон сууцжуулалтын хуулийг өргөн барихаар бэлдэж байна. Энэ хуулийг өргөн барьснаар зорилтот бүлгээ орон сууцтай болгох боломж бүрдэх юм" гэлээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.202
    2026/01/15

    МАН аас хотыг засаглаж иргэдийнхээ төлөө шударгаар ажиллаж байгаа, АВЛИГАД холбогдоогүй ганц ЗАХИРАГЧ нямбаатараа МАНынхан яагаад оролдох болсон вэ? ЯАГААД вэ? ӨМНӨХ хотын дарга нар АВЛИГЫН мөнгөнөөсөө МАН даа өргөдөг байсан. ОДОО МАН-ын шинэхэн удирдлагад М. ЭНХБОЛД мэтийн хотын дарга үгүйлэгдэж байна даа.

    Хариулах