Цасан болон шороон шуурганы улмаас зургаан хүн амь эрсдээд байна

Админ
2019/05/13

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймгийн сумдаар болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас зургаан хүний амь нас эрсдээд байгаа талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байх төлөвтэй байгааг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ. Тухайлбал өнөө шөнө Монгол Алтайн уулс, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч салхины хурд өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч, хүчтэй салхилахыг  анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна