Их Британи улс 10 их наядын схемтэй төстэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлажээ

Сэтгүүлч
2021/04/06

Дэлхийн улс орнууд цар тахлын улмаас унаж буй эдийн засгаа сэргээхээр олон арга хэмжээ авсаар байна. Манай улсын хувьд Монгол Улсын тухайд Засгийн газраас эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталсан. 2023 он хүртэл хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээлийг олгох юм.

Тэгвэл Их Британи улсын манай улсын хэрэгжүүлж байгаа 10 их наядын схемтэй төстэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зарлажээ. Тус улсын Засгийн газраас 80 хувийн баталгаа гаргаж, 14 сая доллар буюу 10 сая фунт стерлингийн хөнгөлөлттэй зээлийг ард иргэддээ санал болгож байгаа аж. 

Энэхүү зээлийн хүү нь 14,99%-иар тогтоож байгаа бөгөөд “бизнес эрхлэгчид бизнесээ сэргээх санхүүгийн хямралаас гарахад нь шаардлагатай санхүүжилтийг олгож байгаа боломж юм” хэмээн сангийн сайд Риши Сунак хэллээ. Дашрамд сонирхуулахад  Монгол Улсад арилжааны банкны эх үүсвэрийг ашиглаж, зээлийн хүү нь 3 хувь байгаа бол Англид төрөөс эх үүсвэрийг нь шийдэж зээлийн хүү 14.99 хувь хүртэл байна. 

Эх сурвалж: https://www.reuters.com/articl...


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна