Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно

Админ
2021/04/14

Засгийн газраас энэ сарын 10-наас эхлэн бүх нийтийн хөл хорио тогтоогоод буй. Хатуу хөл хорионы үед иргэдийг зөвхөн гэрийнхээ ойр, хотхон дотроо өглөө 06-08, орой 16-18 цагийн хооронд гарч салхилахыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл бусад үед хөдөлгөөн хязгаарлахыг эрх бүхий байгууллагаас сануулсаар байгаа. Гэвч сүүлийн үед дүүрэг дамжин явах иргэдийн хөдөлгөөн нэмэгджээ. 

Тиймээс иргэдийг дүүрэг дамжиж явахгүй байх, бичиг баримт гэрийн хаягтай тулгалт хийн цагийн хязгаар зөрчин дэмий сэлгүүцсэн тохиолдолд хариуцлага тооцохоор болсныг анхааруулж байна. 

Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ийн 2 дах хэсэг " Эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр хөдөлгөөний хязгаарлалт дэглэмийг зөрчсөн, саад учруулсан  бол хүнийг 500. 000  торгох заалттай. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 58.123.56.14
    2021/04/28

    мэдээ сонирхоно уу https://www.you tube.com/watch?v=HEi zSVlmUFo https://www .youtube.com/watch?v =xioq1PXxh5g

    Хариулах
  • 66.181.180.111
    2021/04/15

    Butsaagaad avl da

    Хариулах
  • 202.126.90.100
    2021/04/14

    сумъяабазар аасаа ав

    Хариулах
  • 192.82.73.71
    2021/04/14

    нөгөө 300гаа хүүтэйн эргүүлээд 500к болгож гусчээгаамуу

    Хариулах
    • 192.82.76.3
      2021/04/14

      hohichin