"Алтжин бөмбөгөр" барааг нь ХАДГАЛСНЫ ТӨЛБӨР ГЭЖ ТҮРЭЭСИЙНХЭЭ талыг нэхэж, дарамталж байна!

Б.Ариунзаяа
2021/01/12

Дэлхийн улс орнууд цар тахлын улмаас нүүрлэсэн эдийн засгийн хүндрэлийг өөр өөрсдийн аргаар даван гарахаар чармайж байна. Манай улсын хувьд өрх болон ААН-үүдээ дэмжих үүднээс дулаан болон цахилгааны төлбөрийг нь хөнгөлсөн. Өөрөөр хэлбэл томоохон худалдааны төвүүдийг түрээсийн төлбөрөө хөнгөлж, ААН-үүдээ дэмжих бодлого явж буй. Гэвч Засгийн энэ бодлого зарим “том толгойтнуудаас” болж хөрсөн дээр буухгүйгээр үл барам өдрийн орлогоороо амьдардаг худалдаачдыг хохироож байна.

“Алтжин бөмбөгөр” худалдааны төв бол “Алтжин” группын ерөнхий захирал Г.Алтангийн мэдлийнх. Улс төр, банк, санхүү, бизнес, эдийн засгийн салбарын хамгийн дуулиантай, ноцтой хэргүүдтэй холбогддог энэ эрхэм байс гээд л худалдааны төвийнхөө түрээслэгчдийг дарамталсан, үндэслэлгүйгээр түрээсээ нэмсэн гэх хэл аманд өртдөг.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлээс Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлд шилжсэн энэ үед түүний шунал бас л дарагдсангүй. Гурван сарын турш лангуу нь хаалттай байсан түрээслэгчдээсээ барааг нь хадгалсны төлбөр гэж түрээснийхээ талыг нэхэж, дарамталжээ. Зарим эсэргүүцсэн худалдаачдад барааг нь өгөхгүй гүрийж байгаа гэх гомдол ч байна.

“Алтжин бөмбөгөр”-ийн хувьд эгнээ байрлалаасаа хамаараад 1 ам метр талбайг 110-125 мянган төгрөгөөр түрээслэдэг. Худалдаачид түрээсийн төлбөр дээрээ ашиглалтын төлбөр тусдаа төлдөг. Тухайлбал, 4 ам.метр талбайн түрээс хамгийн багадаа 492 мянга. Хэрэв ам.долларын ханш өсвөл энэ түрээс нь нэмэгддэг. 

Өөрөөр хэлбэл, валютын ханшийн зөрүү түрээслэгчдийн төлбөр дээр мөн л нэмж бодогддог гэсэн үг. Гэтэл хоёр сарын турш ганц ч төгрөгийн орлогогүй байсан түрээслэгчдээсээ бараа хадгалсны төлбөр гэх нэрээр ийнхүү түрээс нэхэж, дарамталжээ. 

Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй худалдаачид худалдааны төвийнхөө удирдлагуудад хандсан ч тусыг эс олжээ. Угаас “Алтжин бөмбөгөр”-ийн удирдлагууд түрээслэгчдийнхээ эрх ашгийг зөрчдөгөөрөө алдартай. Шаардлага тавиад ороход гэрээгээ цуцал, лангуугаа хураалга, дараа дараагийн хүмүүс нь бэлэн байна гэж дарамтлах нь энгийн үзэгдэл. Энэ мэт дарамт, шахалт өндөр хэрнээ ариун цэвэр, агааржуулалт, халаалт дулаан “нойл”.

Г.Алтангийн хувьд хэвлэлээр гарч байгаа мэдээллээр бол хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэйн дээр нөөц ихтэй орд газартай. Хөрөнгөөрөө улсдаа тэргүүлдэг. Гэтэл тэрбээр цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсож, сохор зоосны орлогогүй байсан худалдаачдаа энэ мэтээр элдэвлэж, шүүсийг нь шахсаар байна.  Хуулинд захирагддаггүй, хүний амьдралаар тоглосон түүний шуналыг хэн дарах вэ...

Бид энэ талаар эргэн мэдээлнэ.


Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.78
    2021/01/15

    дээрэлхүү хог вэ

    Хариулах
  • 192.82.73.35
    2021/01/15

    Харин ч эмэгтэй хүн гэхэд муу эрчүүдээс илүү нүнжигтэй юм бишүү

    Хариулах
  • 202.21.108.175
    2021/01/14

    Тэгээд л хаяад гараач дэ, ингэж доромжлуулан барин бх ямар хэрэгтэй юм, оор захууд зондоо л нээгдэж бна ш дэ, сайхан соелтой цэвэрхэн, дулаахан газар очиод тайван наймаагаа хийх хэрэгтэй, энэ чотгор шиг авгайг харахгуй амар юм биш уу

    Хариулах
  • 192.82.70.108
    2021/01/14

    Даварсан хогнууд вэ. Бараагаа тэнд хадгалуулж л байгаа бол төлөх л ёстой шүү дээ. Гэрээгээ цуцлаагүй л юм бол шударгаар төлцгөө

    Хариулах
  • 64.119.24.39
    2021/01/14

    Мөнхнаран ээж залбиралд суу. Алтжин шугалтайм

    Хариулах
  • 64.119.20.111
    2021/01/13

    Угаасаа ханаж цаддагүй хүн.....Хэзээний би гэсэн бузар ЭГО той.Алтан эмээ уяан хатан байх хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.161.62
    2021/01/13

    Шатсан үед нь наймаачид яаж муухай аашилж,их мөнгө авах гэж зүтгэж байсныг харж дотор нь байсан хүн шүү.муухай л байсан шүү

    Хариулах
    • 66.181.161.52
      2021/01/14

      Tiim shv

  • 43.242.243.22
    2021/01/12

    Ер нь түрээслэгч худалдана авагчид аль аль нь үйлчилүүлэхээ больчих хэрэгтэй наймаачид бараагаа хадгалахаар хүрвэл гэртээ хадгалсан ч болно хөлсний хэдэн бичээч нараа улсаас бүх тог дулааныг нь тэгэлчихээд байхад та нар юун зардал яриад байгаа юм

    Хариулах
  • 32.210.53.114
    2021/01/12

    Harin ch bisness hiij bgaa hun chini tureeslegchidee delguur ni ongoih yum bol ehnii heden sar hungulultei tureesleh heregtei sh dee tegj bj tulburuu tulj chadna.bi USA d surguuliin hariya hunsnii delguurt ajildag. End covid garsanaas hoish manaihaas turees avalgui 6-9 sar bj bna udahgui bisness tsegtsreed irheer tureesee tulj ehlen. Tureeslegch tureesluulegchiigee achaalal ene teriig bodolj bj l tanii bisness hel amgui amjiltai yavah vuu! Hel am heruul uruul hiij hun daramtlah ni ali 90 eed ond uldsen sh dee

    Хариулах
  • 64.119.23.168
    2021/01/12

    Дуугайл өгнө биз . Бүр даварцын

    Хариулах
  • 202.9.46.90
    2021/01/12

    Zob zobzardlaa tolnoshudee

    Хариулах
  • 66.181.190.149
    2021/01/12

    Ер нь бол ядаж хагас төлөх хэрэгтэй шдэ, тэр хүн өчнөөн зардал гаргаж та өүхэнд ажлын байр бэлдэж өгсөн, түүгээр дамжуулж та нар ашиг орлого олж бгаа. Одоо хаа хаанаа хэцүү бгаач энэ хүн бас амьдрах гээд л явж бгаа. Ажлын байр гаргаж өгсөн нь буруутай биш. Ухамсараараа төлцгөө.

    Хариулах
    • 103.26.195.81
      2021/01/12

      MEDEEJ TOLJ L TAARNA SH DEE YAMAR YARIA OILGODOGGUIN HUVILAAD AVAH ESTOI ENE CHINI GAMSHGIIN UEIIN ASUUDAL

  • 202.9.46.247
    2021/01/12

    Энэ нэг муухай царайтай шуналын бузар эм ,

    Хариулах
  • 64.119.16.138
    2021/01/12

    Дэмий дээ. ТҮрээслэж яадаг юм. ЭНД тэндгүй түрээслэгч хайсан лангуунууд байгаа.

    Хариулах
  • 202.126.89.56
    2021/01/12

    30%bhad hen hendee bljtoi l bh iim ued

    Хариулах
  • 202.9.47.12
    2021/01/12

    Алтан хоншоортой. Зөваө. Мэдээу хүний юманд баахан хог новшоо зүгээр тавих нь уу? Тал бол яг зөв. Харин жообий Мөнхтуяа бүтнээр нь авч байна. Түүнийг л шүүмжил

    Хариулах
    • 66.181.161.52
      2021/01/14

      Tiishde, 50 bol boljiin tulux l xeregtei

    • 66.181.161.1
      2021/01/12

      Chamd owooloh hog bhgui bh.

  • 66.181.189.38
    2021/01/12

    урд нь бөмбөгөр шатаж байхад түрээслэгчдийн барааны төлбөрөөс болоод бөөн юм болоод бсан одоо түрээс авах гээд зангаа харуулах юмдаа ийм үед түрээслэгчдээ харж үзвэл түрээслэгчид нь бурхан шиг шүтэх бсан бхдаа ийм том газарууд түрээслэгчид нь тэмцээд бдаг л юм бна жижиг газарууд болохоор хувийн эзэд нь зөндөө хөөж гаргаж л бна дааа наад зах нь надаас авхуулаад хөөгдчихсөн байжил бна даа

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/01/12

    Starai shigee haralsan dotorto avgai ve

    Хариулах
  • 66.181.187.123
    2021/01/12

    Tureeslegch nar ni 00.doo hurtel tulburtei ordog yum bna leeshdee arai denduu muuhai yumaa

    Хариулах
  • 202.9.40.4
    2021/01/12

    Baliar avgai

    Хариулах
  • 192.82.78.23
    2021/01/12

    Магадгүй энэ удаа чөлөөлсөн ч долларын өсөлт гэх нэрээр түрээсээ нэмээд нөхөж олох бодлого барих байхдаа Алтан аниа

    Хариулах
    • 103.26.195.81
      2021/01/12

      YAG TEGEH BHDOO