“Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоо дээр 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн эмч, ажилчид болон дүүргийн газар, хэлтсийн мэргэжилтнүүд эрүүл мэндийн хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугар нар “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоо дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар үүрэг гүйцэтгэж буй эрүүл мэндийн төвийн эмч, ажилчид болон бусад газрын мэргэжилтнүүдийн ажлын байрны ая тухтай байдлыг хангах тал дээр цаашид анхаарч ажиллах чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө. 

Өчигдрийн /2020.12.05/ байдлаар “Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор 297 тээврийн хэрэгслээр 869 зорчигч хот руу нэвтэрч, 914 тээврийн хэрэгслээр 3737 зорчигч хотоос гарсан байна.