Баянгол дүүрэг Коронавируст “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалга, нөлөөллийн ажлыг хэрэгжүүлж байна.
Баянгол дүүргийн нийт 25 хорооны нутаг дэвсгэрт байрлах томоохон худалдааны төвүүд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд “Амны хаалтаа зүүцгээе”, “Гараа ариутгая”, “Хүн хоорондын зайгаа баримтлая”, “Гар барихаас татгалзъя”, “Гэртээ байцгаая” уриалга бүхий #хөдөлгөөнт_сэрэмжлүүлэг, сурталчилгааны самбар, төхөөрөмжийг байршуулан иргэддээ сэрэмжлүүлэг мэдээлэл шуурхай хүргэн ажиллаж байна.
Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын #лед_дэлгэцээр “Халдвар хамгааллын дэглэмээ сахицгаая” зөвлөмжийг иргэддээ өгч байна.
Бидний уриалга, нөлөөллийн ажлыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа #ААН_байгууллага, #иргэддээ маш их баярлалаа.



Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!