Баянгол дүүргийн Засаг даргын 2020 оны А/598 дугаар захирамжийн дагуу #нийт_321_байранд 247,916 м2 талбайд ариутгал, халдваргүйтгэл хийлээ. Тухайлбал, Баянгол дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны 266 байрны 558 орц, хорооны ажлын албаны 25 байр, өрхийн эмнэлгийн 23 байр, шинжилгээний гурван байр зэрэг нийт 321 байранд 247,916 м2 талбайд #урьдчилан_сэргийлэх_ариутгал, халдваргүйтгэл хийж, хяналт тавин ажиллав.

Уг ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг 2020 оны 12 дугаар сарын 16-20-ны өдрийн хооронд гүйцэтгэж дууслаа.