МОНГОЛД БОЛСОН АСАР ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ

Админ
2021/01/13

1957.12.4-нд Говь-Алтайн Гурван Богдод дэлхийг дэлдийлгэсэн хүчтэй газар хөдлөлт болсон. Газар дор 30 км байсан голомтонд 11-12 балл хүрсэн. 12 бол дээд балл. Ийм хүчтэй газар хөдлөлт хуурай газар ховор тохиолдно. 80 км урттай уул нуруу өргөгдөж, хойш хөдөлсөн. 8,5 метр өргөгдсөн нь шинжлэх ухаанд баттай бүртгэгдсэн дээд хэмжээ. 10 метр өндөр чулуун давалгаа мэт бүтэц Торомхон гэдэг газар үүссэн. Бахар уулын орой хэсэг тасарч унахдаа хоёр голын хөндийг хааснаар Оюу, Номин нуур үүссэн.

300 км урттайгаар газар хагарахад олон мал унаж үхсэн. Хагархайн хоёр тал дээш доош их зөрсөн, газар шилжсэн, атирсан, овойсон гээд содон үзэгдлүүд гарсан.

Эхлээд 5 балл газар хөдлөхөд хүмүүс барилга байшингаас гарсан. Дахин газар хөдлөхөд барилга байшингууд нурсан. Тариа шигших мэт өнхөрцгөөж, хүн малгүй хөл дээрээ тогтож чадахгүй байлаа гэж дурссан байдаг. Уулын чулуу бэл рүүгээ ихээр өнхөрсөн бөгөөд холоос харахад олон сарлаг тоос хадаан бууж байх шиг харагдсан. 13 хүн амь насаа алдаж, 1000 гаруй мал хад чулуунд цохигдон үрэгдэж.

Газар хөдлөлтийн улмаас хоёр аймгийн дөрвөн сумын төв газрын хөрснөөс арчигдсан. 10 сая төгрөгийн хохирол учирсан.


Эхлээд бүгт дуу гарснаа дараа нь хүчтэй дэлбэрэлт адил чимээ гарсан байдаг. Тэнгэрт тулсан шороо тоос босож, 230 км урт уул нурууг бүрхэж, 100 метрээс цааш юм үзэгдэхээ байж, 2 хоногийн дараа агаар цэвэршсэн.

Газраас ус оргилж, 30 гаруй км урт урссан гол мэндэлсэн ч, дөрвөн жилийн дараа татарчээ.

5 сая ам км нутаг буюу 3 улсад газар хөдлөлт мэдрэгдсэн. 300 000 ам км нутагт барилга байшинд нэлээн хохирол учирсан, голомтоос 300-325 км-т ч.


9 баллын бүс 17 000 ам км. 8 баллынх 65 000 ам км. 7 баллынх 230 000 ам км. 6 баллынх 700 000 ам км. 5 баллынх 1,5 сая ам км буюу Монголын нутаг дэвсгэр шиг.

700 км зайтай Улаанбаатарт 5-6 балл доргиж, хана цуурах, шавар шохой унах, барилга суух зэрэг гэмтэл гарсан. 1000, 1300 км зайтай Улаан-Үд, Читад 4 балл доргисон.

Эрхүүд 5 балл доргисон. Эрхүүд олон барилга байгууламжид бага зэрэг гэмтэл учирсан. Эрхүүгийн УЦС-ийн шороон далан нягтарч ус шүүрэх магадлалыг үгүй болгосон. Энэ нь газар хөдлөлт барилга байгууламжинд сайн нөлөө үзүүлсэн маш ховор тохиолдол ажээ.

Ховорхон хүчтэй газар хөдлөлт хүн ам сийрэг нутагт болсноор харьцангуй бага шуугиан дэгдээсэн ч шинжлэх ухаанд тодын тодоор тэмдэглэгдэн үлджээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/munkh...


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.20.152.50
    2021/01/16

    Hovsgol, Zavhan aimgiin nutag Bulnain nuruunii gazar hodlolt ih huchtei bolson tuhai sonsoj bailaa.

    Хариулах
  • 66.181.161.83
    2021/01/16

    Баянхонгорын Богд ууланд газар хөдөлж байсан гэж сонсож байсан. Говь алтай аймагт Богд уул гэж байдаг юмуу

    Хариулах
  • 66.181.191.176
    2021/01/16

    Эмээ маань энэ газар хөдлөлтийн амьд гэр ч нь юмаа. Тэрээр ярихдаа ачааны машины хэмжээтэй том хад уулын оройгоос шидэгдээд гэрийнх нь хажууд унаж байсан гэсэн

    Хариулах
  • 202.126.88.183
    2021/01/15

    Газар зүйн байрлалаа ч мэдэхгүй байж ийм бичиж шившиг болохоо больчих. Баянхонгорын Их богд ууланд болсон юмыг Говь-Алтайн Гурван богдод гэж сийхгүй шаах юм даа.

    Хариулах
    • 202.55.188.44
      2021/01/15

      Чи өөрөө хоосон толгой бндаа

  • 66.181.161.48
    2021/01/14

    aihtar meddeg ulsuud kkk

    Хариулах
  • 202.126.90.73
    2021/01/14

    Харин тийм худлаа бичэнд Баянхонгорын Баянговь Богд уулын ар өвөр бэлд одоо хүртэл энэ газрын шарх бгаа

    Хариулах
  • 66.181.161.105
    2021/01/14

    1922 ond uvs aimagt bas aimshigt gzar hodlolt bolj bsn tuhai bdg

    Хариулах
  • 103.212.116.80
    2021/01/14

    End odoo neeh uurlaad bga yum bol bhgvi shv buruu bichij oruulchaad

    Хариулах
    • 202.55.188.44
      2021/01/15

      Алны үс

  • 202.9.46.57
    2021/01/13

    ГовьАлтай биш Говь Алтайн нурууны ноён оргил Баянхонгорын Их Богд ууланд голомтлон Бага богд Арц богд Бахар Баянцагаан Цэцэн уулсыг хамран хөдөлсөн.Харин Бахар уул биш Их Богдын ар оройн Хөвийн нуруу болон Тэхийн бөндгөр уул доош сууж хажуу тийш бараг хугаран Улиастайн болон Битүүтэйн хөндийг дарж битүүлэн Оюу Номин нуурууд үүссэн юм шүү. Сайн судалгаа хийж бичээрэй. Өөр олон баримт энд зөрж байна шүү.Хоёрыг л залрууллаа

    Хариулах
    • 192.82.71.180
      2021/01/14

      гоё мэдээлэл байна.Баярлалаа

    • 66.181.161.45
      2021/01/14

      мэддэг юм бол чи бичээд тавиач х