Онцгой байдлын ерөнхий газарт гал түймрийн болон осгож, төөрсөн, аврах ажиллагаа явуулсан хоногийн мэдээг тоймлон хүргэж байна. Тодруулбал,
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонгийн авто замын зорчих хэсэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:20 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 10:28 цагт очиход иргэн Э-ын “Соната-6” загварын суудлын автомашин гэрэлтүүлгийн шон мөргөж, автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Залуучуудын 2 дугаар гудамжинд хүнсний дэлгүүрийн таазны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 10:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан 11:01 цагт очиход иргэн Ц-ийн 5х10 метрийн хэмжээтэй ”Цаст” хүнсний дэлгүүрийн 2х5 метрийн хэмжээтэй агуулахын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх багийн Холбоо толгойн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 15:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 15:43 цагт очиход иргэн Д-ын 10×7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 4х6 метрийн хэмжээтэй гараашийн хана, тааз, “Соната 5” загварын суудлын автомашин тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Мамбадацангийн 1А гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 23:41 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5 км замыг туулан 23:48 цагт очиход иргэн А-ын 8х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 3х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
- Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Хөөвөр 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 01:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид1.5 км замыг туулан 01:41 цагт очиж, иргэн С-ийн 6х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 22 минут ажиллаж унтраасан.
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 02:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 02:56 цагт очиход иргэн Б-ийн Лексус RX-450 загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
- НийслэлийнСүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Хурд” тавилгын үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 01:46 цагт очиход тус үйлдвэрийн барилгын таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
- Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Уулан дээр автомашин зогссон, жолооч нь буух боломжгүй байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 22:03 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 17 км замыг туулан 22:38 цагт “Асем вилла” хотхоны зүүн талын уулан дээр очиход Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн Д /42 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ “Ланд круйзер-200” загварын суудлын автомашинтай уулын уруу унах гэж байсан тул иргэн Д-ийг аварч, автомашиныг тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгсөн.
- Завха наймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Ногоон тугийн дөрөлж” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ автомашин нь эвдэрч, 2 хүн осгох гэж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 05:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 05:50 цагт тус аймгийн Цагаанхайрхан сумаас Улиастай сумын чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан “Сузуки Кэи” загварын дунд оврын ачааны автомашин /1 зорчигчтой/ нь эвдэрсэн байсан тул автомашиныг үлдээж, иргэн Б /32 настай, эрэгтэй/, М/32 настай, эрэгтэй/ нарыг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл бичигдээгүй байна