ГОЁ МЭДЭЭ: Монгол хүү ​АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох урилга авчээ

Б.Ариунзаяа
2021/01/14

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены тангараг өргөх ёслол энэ сарын 17-ны өдөр болно. Тус арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдах Үндэсний хүүхдийн тангараг өргөх ёслолд монгол хүү илтгэл тавихаар болжээ. 

 Жилийн өмнө С.Чингүүн гэх 13-хан настай монгол хүү “Никелодеон сувгийн алдарт “All That” инээдмийн цувралд дүр бүтээнэ” гэх мэдээ хэвлэлүүдээр цацагдсан. Тэрбээр орон орны 20 мянга гаруй хүүхдүүдтэй өрсөлдөж  “All That” цувралын үндсэн долоон жүжигчний нэгээр шалгарсан юм. Тэгвэл өдгөө 14 настай  С.Чингүүн Америкийн 74 сая хүүхдийн дуу хоолойг төлөөлөл болохоор сонгогдон уригдсан гэх ГОЁ МЭДЭЭ дуулдаж байна. 

Тэрбээр өнгөрсөн арванхоёрдугаар сард  Nickelodeon,  Time for Kids болон Time сэтгүүлийн хамтран зохион байгуулсан 2021 оны “Дэлхийн оны шилдэг хүүхэд шалгаруулах" /"Kid of the year"/ телевизийн тусгай нэвтрүүлэгт шүүгчээр оролцсон билээ. 


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.120
    2021/01/14

    Монголоор оролдох нь дээ Монгол Хүүгээр туг тахина. Монголыг бохир нүүрс гэлүү хүүхдийн гаж донтон

    Хариулах
  • 66.181.187.37
    2021/01/14

    Үнэхээр гоё мэдээ байна

    Хариулах
  • 64.119.16.233
    2021/01/14

    Монголын нэрээ гаргасан мундаг хүүд амжилт хүсье!

    Хариулах