А.Амбасэлмаа: Коронавирусний 12 шинэ тохиолдол илэрч, 38 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжлээ

Админ
2021/01/15

ЭМЯ-наас коронавирусний талаарх ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэгдүгээр сарын 14-ний өдөр улсын хэмжээнд 16,854 хүнд PCR шинжилгээ хийснээс 12 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд ажиглан тусгаарлах байранд байсан иргэд.  Тодруулбал, "Мөнххада" компанийн ажилтнуудын гэр бүлийн 4 хүн,  БЗД-ийн 12, 17 дугаар хорооны оршин суугч гэр бүлийн гишүүд болох 8 хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ. 

 Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-өөс 14, Цэргийн төв эмнэлгээс 38 хүн гарч дараагийн шатны ажиглалт руу буюу ХУД-ийн 300 ортой эмнэлэг шилжсэн байна.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,491 болсон бол үүнээс 909 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 571 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 2, хүнд 12, хүндэвтэр 72, хөнгөн 485 байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна