Цар тахлын улмаас 11 дүгээр сарын 12-нд хөл хорио тогтоосноос хойш согтууруулах ундаа худалдахын хэсэгчлэн болон бүрэн хязгаарласан. Гэвч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан зөрчил эрс нэмэгджээ. Тодруулбал ногоон байгууламж, хайс, гэрэл дохио, гэрлийн шон дайрсан хэргүүд энгийн үеэс 10 дахин нэмэгдэж, 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнгөрсөн шөнө гэхэд л Хан-Уул дүүрэг Энгельсийн гудамжинд авто замын гэрэлтүүлгийн цахилгааны шит мөргөсөн аваар гарчээ. Мөн Сонгинохайрхан дүүрэг, Хархорины автобусны буудлыг дайрчээ.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайд учирсан хохирол хэдийнээ 100 сая төгрөг даваад байгаа аж.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!