Дээд шүүх: Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ

Админ
2021/01/16

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт   холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос С. Мандахбатад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгажээ. Харин Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан байна.

 Б.Отгонбаатарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж, хамтран оролцсон гэм буруутайд, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих, Д.Түвшинжаргалд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жил хорих, Д.Ганбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5  жилийн хугацаагаар хасч, 3 жил хорих ял тус тус оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж,  30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.59
    2021/01/16

    УИХ хулгайч хуйвалдагчидын үүр уурхай биш УИХ ын гишүүний халдашгүй байдал гэдэг зөвхөн өөрсөдөө өгсөн эрх дархыг хэзээ цуцлах юм бэ Энэ эрхээрээ хэзээ ч ард түмнийг хуурч болохгүй Эрдэнэбат мафийн зохион байгуулагч хулгайч ер нь эрх мэдэл албан тушаалаа ашиглаж баяжсан нөхөр шүү хоёр шатны шүүх шийдчихээд байхад энэ дээд шүүхийн шүүгч солиорохоо болиорой хэрвээ МАН ын захиалгаар шүүхийн шийдвэрт нөлөөлөж байгаа учир та нарын шүүхийн шинэчлэл чинь шал худлаа одоо байсаар байгаад олон улсын параламентын нэг хачин байгуулагаар шүүхэд нөлөөлөж байна та нар ийм л заваан гуйлагачингууд ард түмэн Эрдэнэбатыг шоронд суух ёстой гэж үзэж байгаа шүү

    Хариулах
  • 66.181.161.37
    2021/01/16

    Яандаа энэ хууль гэж гууль болоод юу болоод байгаа юм болдоо нэг болдоо

    Хариулах
  • 202.9.46.167
    2021/01/16

    Болждээ, хүнийг хилс хэрэгт унагадаг арга барил үнэнд гүйцэгдэждээ

    Хариулах
  • 202.126.90.69
    2021/01/16

    Хөөш яг 60 тэрбумын хэрэг шиг замхарч байга шүү.Авилгач албан тушаалтан том том орд хулгайлж том том гэмт хэрэг үйлдэж баяжсан хулгайч нь шоронгын ялаас хөрөнгө хогшлоороо мултраад жирийн ардууд нь шоронд тарчилж үхэцгээх ёстой юмуу.

    Хариулах
  • 66.181.161.102
    2021/01/16

    Номтойбаяр энэ 2-ын хэрэг угаасаа Хүрэлсүхийн захиалгат хэрэг гэх хардалт үнэн байхоо?

    Хариулах
  • 103.111.68.3
    2021/01/16

    баттулга Хүрэлсүх хоёр юу тохиров????? юун ялгүй үлдээх?????? юу вэээ????? Хүрэлсүх ээ чи даанч тавтиргүй чавганцаас долоон дор юм.... ял нь хөнгөдсөн шүү дээ????? энэ юу вээ ард түмнээ басамжлан доромжилж байна???

    Хариулах
    • 66.181.161.114
      2021/01/16

      solior