Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн холбогдох удирдлагуудад үйл ажиллагаа явуулж эхэлсэн түргэн үйлчилгээний цэгүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, тусгай нөхцөл шаардлагыг бариулж ажиллахыг зөвлөлөө.
Мөн нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх ажлын хүрээнд давс, тусгай бодисыг шаардлагатай хэсэгт хүргэх, сайжруулсан шахмал түлшний нөөц, эрэлтийн бодит судалгааг гаргах, тусгаарлах байрнуудын ахуйн орчинд хяналт, шалгалт тавьж ажиллахыг анхааруулав.
Сар шинийн баярыг нийтээр тэмдэглэхгүй байх Засгийн газрын хоёрдугаар тогтоолын хэрэгжилт, биелэлтэд анхаарах, өнөөдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн болон цаашид нээгдэх магадлалтай салбаруудыг стандартжуулах, дүүргүүдийн удирдлагууд нутаг дэвсгэрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийх төлөвлөгөөг боловсруулж, зохион байгуулахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.198
Хөдөө орон нутагуудад хөл хорио гэж мэдэгдэх юм алга
Хариулах49.0.142.158
телевизээр цагаан сарын зар эхэлцэн
Хариулах202.9.40.141
Цагаан сар байтугай одоо гадуур ажиллаж байгаа газруудад хөл хөдөлгөөн ямар их байгааг мэдэж байнуу
Хариулах150.129.142.32
Цагаан сарын сурталчилгаануудад хориг тавиач ээ. Эртнээс нь
Хариулах202.55.188.88
Хэлээд байхад яасан юм ойлгохоо байсан хүмүүс вэ
Хариулах64.119.17.13
Хэвийн боов зарна ууц овчуу чанана гээд зар тавигдаад бна энийг яах уу болиуулах уу . Эртхэн шиг л арга хэмжээгээ аваарайдаа угуй бол баахан амьтан ууц овчуу боов бэлэг сэлт гээд яваад огно шуу
Хариулах103.212.119.171
Ууц өчүү хэвийн боовоо хаанаас авах вэ Нууцаар авах уу Тэгхдээ гоёаанаа