Хөвсгөл аймгийн Ханх суманд  өчигдөр (2021.01.18) Ханх сумын Ходон гэдэг газар 09:46 цагт 3.6 магнитуд, 12:19 цагт 3.5 магнитуд, 03:14 цагт 4.6 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна.

Орон нутгийн иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгджээ. 

Тус суманд нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар өмнө нь мэдээлсэн билээ.