Б.Энхдалай: Эгч маань сэтгэл санаагаар маш их унасан учир хөхөнд нь сүү орохгүй байна

Б.Ариунзаяа
2021/01/20

Нэгдүгээр төрөхөд нярайлсан эмэгтэйн төрсөн дүү Б.Энхдалай өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай гэр бүл маш их цочролд орж, сэтгэл зүйн дарамттай байгаа. Манай эгч 5 хоногийн өмнө нэгдүгээр эмнэлэгт очсон. Эмнэлэгт хэвтэхэд заавал шинжилгээ өгсөн байх шаардлагатай гээд шинжилгээ өгсөн.  Сөрөг гарсан. 

Ингээд өчигдөр 08.00 цагийн үед эгч эсэн мэнд амаржсанаа хэлж, хүүтэй болсон гэдгээ дуулгасан. 12.00 цагийн үед хүргэн ах залгаад манай орцны 4 давхарт халдвар гарч, батлагдсан байна. ХӨСҮТ-ийнхэн ирж байр тусгаарлаж байна гэдгийг эгчид хэлсэн байсан. Улмаар хүргэн ах болон гурван хүүхдээс нь шинжилгээ аваад, хоёр цагийн дараа дахин авсан гэсэн. Тэгээд халдвар батлагдсаныг хэлээд гэрээс нь ХӨСҮТ рүү авч явсан байна. Ингээд нөхрөөс нь гарсан тул эхнэрийг нь нэгдүгээр хавьтал гэж үзээд эмнэлэг рүү залгаад эгчээс шинжилгээ авсан байгаа юм. Гэтэл эерэг гарсан гэж УОК-оос мэдээлсэн.

Нэгдүгээр төрөхөд очихдоо 2 удаа шинжилгээ өгөөд сөрөг гарсан. Бид ингээд гэр бүлийн чатдаа бичилцсэн. Хэдхэн хоногийн өмнө сөрөг гарсан хүмүүс яагаад эерэг гарчихваа гээд ярилцсан. Хүргэн ахынх маань гуравдахь хүүхэд нь төрсөн юм. Бодоод үзэхээр ерөөсөө орцоороо л халдвар авсан байх магадлалтай байгаа юм. Учир нь эгч жирэмсний амралттай, ахын ажил зогссон бүгд гэртээ байсан хүмүүс. Бид үнэхээр цочролд орсон. 

Ингээд цочролд ороод байж байтал орой нь эгчийг тусгаарлахаар болсон. Гэтэл тусгаарлаж байгаа бичлэгийг нь үзээд бид бүр маш их бухимдсан. Эгч маш их сэтгэл зүйн дарамтад орж, цочролд орсон байдалтай байгаа. Эгчдээ тайван байгаарай гэж хэлсэн. 

Эгч өчигдөр надруу залгаад "Яаанаа эгчийг нь тусгаарлана гэнээ" гэж хэлсэн. Тухайн үед би эгчийг тайвшруулаад "Санаа битгий зов оо. Энэ бол ханиадны шинжтэй шүү" гэж эгчийгээ тайван байлгаж, дархлааг нь унагахгүйг хичээсэн. Гэр бүлдээ ч бас сандраад хэрэггүй, улсынхаа шийдвэрийг дагацгаая гэдгээ ч хэлсэн. 

Ахтай утсаар ярихад "Эгчийг нь тусгаарлана гэнэ. Яанаа. Хувцасыг нь өгөх гэтэл гаргахгүй. Хүйтэн машинд суулгачихвий дээ" гээд ярилцаад байж байтал Ийгл ТВ-ийн шууд дамжуулалтаар биднийг сэртхийлгэсэн бичлэг явсан.

Бичлэг эхлэхээс бараг 10-аад минут хаалга онгорхой байж байгаад суулгасан гэж байгаа юм. Гадаа -21 градус хүйтэн байгаа шүү дээ. Халуун зунаар хүртэл хэдэн давхар хувцастай гарч, хэдэн сар гэрээсээ гардаггүй биздээ. Тэгээд бүр дэрээр амыг нь таглаад явж байгаа нь маш харгис санагдсан. Энэ бол ДОХ ч юм уу, үхэх аюултай өвчин биш шүү дээ. Тэгээд нөгөө хүв хүйтэн машинд эгчийг маань суулгачихаж байгаа юм. Машины хаалга хаагдсан уу, үгүй юу эгч маань дэрээ шидээд хүүхдээ тас тэврээд авч байгаа юм. Эх хүн шүү дээ.

Одоо эгч сүү орохгүй байна гээд залгаж л байна. Сэтгэл санаагаар маш их унасан учраас бид УОК-оос гуйгаад нэгэнт эерэг гарсан шүү дээ гээд нөхрийг нь хамт тусгаарлуулсан. Энэ чинь уг нь хүний орчлон шүү дээ. Гэтэл маяактай машин хангинуулаад ХӨСҮТ-рүү авч явсан байгаа юм. Тэгээд тэндээ очоод ХӨСҮТ-ийн гаднах шатаар салхинд 4 давхар руу авч гарсан байгаа юм. Тэр бичлэгийг хийсэн хүмүүст маш их баярлалаа. УОК-ыг тарж, хэн нэгнийг бид огцор гэж хэлэхгүй. Миний эгч бага ангийн багш мэргэжилтэй. Арав гаруй жил багшилсан боловсролтой хүн. Би үүгээрээ хэн нэгнийг турхирч байгаа зүйл байхгүй гэдгээ албан ёсоор хэлж байна. Ер нь буруу бүхэн засагдаж, зөв болох учиртай гэдгийг хэлж байгаа юм" гэлээ.



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.178
    2021/01/23

    Хүүхэд тэвэрсэн нэг хүүхнээс болж ЕС огцороогүй байх,нэг нүцгэн хүүхнээс болж огцордог тийм өрөвч хүн юм бол хотын босгон дээр очоод хичнээн цаг саатаж амиа алдсан хүний төлөө огцорох нь яасан юм бэ? муу нуухаар сайн илчил гэдэгийг ийм шудрага хүн мэдмээрдээ

    Хариулах
  • 66.181.171.29
    2021/01/22

    Аливаа юм 2 талтай, Нэг талаасаа эмнэлгийнхнийг буруутгаж, байгаа боловч нөгөө талдаа хатуу хөл хорио байхгүй байхад ах дүү нар нь хувцсыг нь авч очоод хүлээж байсан ч болох л байсан.

    Хариулах
  • 202.21.107.121
    2021/01/22

    uls turiin show yvuulj olon hunii ajil amdralaar togloson sainaa uzehgui ee.koronagiin haldvartai baj nuuj zulbaad yvj bdag.uur heden hund taraasan bol doo.turuh emnelegt olon huuhed ehchuud bga tednii bolon niit ard olnii erh ashig gj bii shuu

    Хариулах
  • 66.181.161.27
    2021/01/21

    Эрүүл мэндийн сайд анхараал тавах ястоо биз дээээ

    Хариулах
  • 66.181.191.252
    2021/01/21

    Олон юм хуцахын оронд эгчтэйгээ холбогдож байгаад хувцасыг нь хүргээд өгөхгүй яасан юм?

    Хариулах
  • 66.181.161.53
    2021/01/21

    Эрүүл мэндийн сайдын энэ шийдвэр дайны талбарт бол буугаа аваад амиа бодоод зугтаж байгаатай утга ижил

    Хариулах
  • 124.158.64.72
    2021/01/21

    Хаалгаар гараал хүйтэн машинд суугаад. дахиад 4 нь давхарын гадна шатаар явуулсан байна ш дээ.тавчик халадтайн .ёо ёо арай

    Хариулах
  • 103.26.194.30
    2021/01/21

    Yanaa sabnii hii.eldeb ubchin suuld l ilrene.yostoi yas yamginaj tolgoi haga tashih met bolj bnaa.

    Хариулах
  • 66.181.177.12
    2021/01/20

    Их зөв үнэн бдлыг хэлжээ!Ухаантай залуу бна.

    Хариулах
  • 84.132.144.57
    2021/01/20

    Odoo virustei garsan humuusiig ad uzej setgel sanaag uimlehee bolimoor ym turuh dotoroo tusgai uruu garfaj jildoggui ymuu gadaadad bil tegedd tusgaarlah bsan bh

    Хариулах
  • 192.82.71.69
    2021/01/20

    Эвий дээ, сав нь ч агшаагүй, дөнгөж төрсөн хүүтэй хамт дэндүү харгис авч явсан шүү. Ээ бурхан минь ээж хүү хоёрыг сайн байгаач гэх шиг. Нөгөө ХӨСҮТ нь бас л хүйтэн байна гэсэн. Яах вэ, энэ айлыг гэрт нь тусгаарлаач

    Хариулах
  • 192.82.71.129
    2021/01/20

    Огцорчихлоо.Одоо яахав.ЭМС-д огцорчихлоо.сүүний мөнгө өгөх байхаа

    Хариулах