Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын 416 дугаар байрны 3 дугаар орцонд амьдардаг иргэнээс ПСР шинжилгээгээр эерэг тохиолдол бүртгэгдсэн тул түр хугацаагаар хөл хорио тогтоож хамгаалалтад авсан.

Тэгвэл батлагдсан тохиолдол болох Баямонгол хорооллын иргэн 5 дугаар хорооны 1 дүгээр байрны 1,3 дугаар орцонд амьдрах оршин суугчийн гэрээр зочилжээ. Тиймээс Баянзүрх дүүргийн Онцгой комисс тус байрныг 1,3 дугаар орцыг түр хамгаалалтад аваад байна. 

Яг одоо Онцгой комиссын зүгээс шинжилгээний баг гарган тухайн түр хамгаалалтад авсан орцны оршин суугчдаас ПСР шинжилгээ авахаар ажиллаж байгаа аж.