Хүмүүсийн тавьж өгсөн өвсөнд хоргодож, замын хажууд 8 хоносон халиун бугыг сүрэгт нь нийлүүлжээ

Б.Ариунзаяа
2021/01/25

Хустайн нурууны байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагчид засмал замын хажуугаас (замаас 2-3 метр зайд) холдохгүй байсан өрөөсөн эвэртэй халиун бугыг өнгөрсөн амралтын өдөр Хустайн БЦГ-ын Эхэн усны аманд байрлах сүрэгт нь нийлүүлсэн байна. 

Халиун буга өвс тэжээл тээвэрлэж явсан хүмүүсийн тавьж өгсөн өвсөнд хоргодож замын хажууд найм хоножээ. Байгаль хамгаалагчид бугыг замаас холдуулах гэж хичээсэн боловч байгаа газраасаа огт хөдлөхгүй,  ойртож очсон хүнийг мөргөх гээд байжээ. Тиймээс бугыг бугуйлдан барьж, ачааны машинаар тээвэрлэн тухайн газраас 25 км-ын зайд байрлах бугын сүргийн дэргэд суллан тавьсан байна. 

Уг ажиллагааг байгаль хамгаалагчид унтуулах бодисгүйгээр, мэргэжлийн малын эмчгүйгээр барьсан ч тээвэрлэлтийн явцад халиун буганд ямар нэг гэмтэл, шарх аваагүй аж. 

Зэрлэг амьтдад өвс тэжээл тавж өгөх бол замын дэргэд эрсдэлтэй газарт бус харин аюул ослоос хол газарт тавж өгөхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 83.85.82.204
    Өчигдөр

    Саын сайхан үйлс юм даа.ховор үйлдэл.баярлалаа гэж хэлье халиу бугын өмнөөс.

    Хариулах