А.Амбасэлмаа: УБ-аас Ховд аймаг руу явсан 2 иргэнээс халдвар илэрлээ

Б.Ариунзаяа
Өчигдөр 11 цаг 10 минут

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Нэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 12703 хүнд PCR шинжилгээ хийхэд 11 хүнээс халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь өмнө нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна.

 Тодруулбал Сүхбаатар дүүрэгт орон сууцанд халдвар гарсантай холбогдуулан голомтын өргөжүүлсэн тандалтын явцад 2 хүнээс халдвар илэрсэн бол УБ-аас Ховд руу явсан иргэдээс 2 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ.  

Улаанбаатарт батлагдсан нийт тохиолдол 836 боллоо. Аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод нийт 1162 тохиолдол бүртгэгдээд байна. Нийт Монгол Улсын хэмжээнд батлагдсан тохиолдолд 1667 боллоо. Өнөөдөр 25 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1236 болов. Нийт халдвар авсан хүний 74,1 хувь нь эдгэрээд байна" гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна