Налайх дүүрэгт хоёр тохиолдол батлагджээ. Тиймээс өчигдөр дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдан, тандалтын баг гарган халдвар тандалт хийн, 2 батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д, ар гэрийнхнийг нь БЗД-т буудалд тусгаарласан байна. 

Дээрх батлагдсан тохиолдлуудын үйлчлүүлсэн газар нь тодорхой гарсан тул одоогоор 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоогоод цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчдын хяналтанд авч, шинжилгээ гартал хорионд байлгах аж.

Эдгээр 2 тохиолдол нь хоёулаа Налайх дүүрэгт амьдардаггүй, харьяаллын бус хүмүүс байна. Бүх маршрут тодорхой гарсан ба ихэнх маршрут СХД-ийн нутаг дэвсгэр, SUNDAY плаза, TBD андууд, бичил хороолол, Хархорин худалдааны төвөөр явсан маршрут гарч байна.

Харин нэг иргэн нь 2021.02.01-ны өдөр 18:00 цагийн орчим хот руу автобусаар явсан тул энэ маршрутад цагдаагийн байгууллага хяналт судалгаа хийж байгаа. Иймд энэ цаг хугацаанд автобусаар хотруу явсан иргэд харьяа дүүрэг, оношлогооны төвд шинжилгээ өгч өөрийгөө хянаарай гэж Налайх дүүргийн Шуурхай штабаас мэдээлж байна.