Сагсан бөмбөгийн хоёр тамирчин энэ сарын 7-нд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс өнөөдөр мэдээлэл өглөө. Цагдаагийн байгууллагаас "Хоёрдугаар сарын 7-ны өдрийн 03:00 цагт БЗД-ийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл эрүүл мэндийн байгууллагад ирсэн. Тэр даруй цагдаагийн байгууллага мэдээллийг аван хэргийн газарт ажилласан. Хэргийн газрын үзлэгээр 23 настай "Ц" гаднын нөлөөтэй амь насаа алдсан. 20 настай "И" өндрөөс унасан байдалтай амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байгаа.  Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн, прокурорын хяналт дор шалгалт явуулж байна" гэлээ.