Өнөөдөр Сүхбаатарын талбайд 1987 онд төрсөн, 34 настай эрэгтэй хүн өөр дээрээ бензин асган, амиа егүүтгэсэн хэрэг гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад " Өнөөдөр 13 цаг 32 минутад ийм харамсалтай үйл явдал боллоо.
Энэ хэрэг дээр Сүхбаатар дүүргийн цагдаа, Эрүүгийн цагдаагийн алба шалгалтын ажиллагаа явуулж байна. Үйл явдлыг бичлэг болоод ойр орчинд нь байсан гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч байна байна. Тухайн амь хохирогчийг Шүүхийн эмнэлгийн задлан шинжилгээнд хүргүүлсэн. Түүний биенээс 1987 онд төрсөн Э гэгчийн бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ бичиг тухайн иргэнийг мөн эсэхийг тодруулж шалгана.
Энэ үйл явдал болоход талбай дээр ажиллаж байсан цагдаагийн албан хаагч түргэн шуурхай очсон. Харамсалтай нь гал маш хурдан хугацаанд дэгдэж, цагдаагийн алба хаагч хөнгөн түлэгдэж, эмнэлгийн тусламж авсан. Одоогоор ямар учир шалтгааны улмаас ийм үйлдэл хийх болов гэдэг нь шалгалтаар тодорхой болно. Шуурхай ажиллаж байна" гэлээ.
Харамсалтай цочирдмоор хэрэг байлаа.хайран сайхан залуу юуны улмаас ингэхэд хүрэв ээ гэдгийг үнэн зөв олж тогтоогойсоо л гэж хүсэж байна