Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас товлогдсон. Хуралдааны дараа олон нийтэд мэдээлэл хийж, хөл хорионы хугацаанд авах арга хэмжээний талаар танилцуулна.
Улсын онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хэд хэдэн шийдвэр гаргаснаа танилцуулсан. Тодруулбал цар тахлын тархалтын эрчмийг бууруулах зорилгоор хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас эхлэн 12 хоногийн турш Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Энэ хугацаанд 14 салбарын ажилчдыг тусгай горимд шилжүүлэн ажиллана. Мөн бүх нийтийн бэлэн байдлын үеэр өрх бүрээс 18 наснаас дээш насны нэг иргэнийг шинжилгээнд хамруулна.
Шинжилгээнд нийслэлийн 420 мянган өрхийг хамруулах зэрэг шийдвэрийг гаргаад байгаа билээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!