Баянгол дүүргийн 1, 2, 4, 6, 7, 8, 20-р хорооны сонгогдсон байруудын оршин суугчдаас 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 10:00-15:00 цагийн хооронд шинжилгээ авна.

Тухайлбал, 1, 2, 7, 8, 20-р хорооны зурагт тодоор тэмдэглэгдсэн байруудын оршин суугчдаас явуулын баг гэрээр очиж шинжилгээ авах тул иргэд та бүхэн иргэний үүргээ биелүүлэн шинжилгээндээ идэвхтэй хамрагдаарай. Мөн 4-р хорооны сонгогдсон байрны иргэд 20-р сургууль, 6-р хорооны сонгогдсон байрны иргэд 43-р сургууль, 8-р хорооны (4б, 5, 7/1, 7/2, 7/3, 12, 23, 23а, 25/3, АОС-7, 99-р байр) эдгээр байрны оршин суугчид 77-р сургуулийн суурин цэгт очиж, шинжилгээ өгнө.

‼️#ЯВУУЛЫН_БАГ_ГЭРЭЭР_ОЧИЖ_ШИНЖИЛГЭЭ_АВАХ_БАЙРУУД