"Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланг чөлөөлж, НЭМГ-аас томилогдсон менежментийн баг ажиллаж байна

Админ
2021/02/16

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу "Өргөө" амаржих газрын дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ хүрээнд өнөөдөр Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томилогдсон менежментийн баг тус амаржих газарт ажиллаж байна. Менежментийн багт НЭМГ-ын удирдлага болон салбарын төлөөллүүд багтаж буй бөгөөд ажил хүлээлцэж, дараагийн дарга томилогдох хүртэл удирдлагын шинэ менежмент хийж ажиллах юм.  НЭМГ-ын дарга Б.Бямбадорж иргэдийн эрүүл мэнд, эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандлагыг засаж сайжруулах чиглэлд анхаарч, бусад улс орны үйлчилгээний соёлыг энэ салбарт нутагшуулахаар зорьж ажиллана гэдгээ тодотгосон юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.98
    2021/02/16

    Ерөнхийлөгч гэж уулаасаа илүү, ажилгүй орон тоо байхын

    Хариулах