Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Админ
2021/02/21

2021 оны 02 дугаар сарын 22-ноос 02  дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна.

 22, 23-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг хүйтэрч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна