Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад бэлэглэсэн 150 мянган тун “Ковишильд” вакцин өнөөдөр Мумбай-Ханой-Улаанбаатар чиглэлийн ОМ904 рейсийн агаарын хөлгөөр 06:40 цагт “Буянт-Ухаа” ОУНБ-д газардлаа.

Энэ вакциныг Энэтхэгийн “Serum Institute of India ”-д үйлдвэрлэсэн бөгөөд ДЭМБ-ын Ковакс хөтөлбөртэй ямар ч холбоогүй, Энэтхэгийг Засгийн газраас стратеги түнш, эртний оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж байгаа аж.