Хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг наашлуулах уу

Админ
2021/02/24

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар БШУ-ны сайдын оруулсан "Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Хөл хориог цуцалсантай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 03-р сарын 10-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Тэгвэл хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг наашлуулах талаар яригдаж эхэлжээ. Тодруулбал сургууль, цэцэрлэгийн танхимын сургалтыг орон нутагт З дугаар сарын 1-нээс, харин Улаанбаатарт эрсдэлийн үнэлгээнээс хамаарч, 3 дугаар сарын 10-наас, бусад шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх санал яригдаж байгаа аж. 

Ямартай ч өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа хэзээнээс эхлэх нь тодорхой болох нь.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна