Увс аймгийн онцгой комисс 2021.03.03 өдрийн 23:00 цаг хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь суманд цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг зогсоож, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Учир нь 02.23-ны өдөр Малчин сумаас УБ хотод очсон иргэнээс 02.28-ны өдөр ковид19 халдвар илэрсэн байна.
Түүний ойрын хавьтал 02.28-ны өдөр Улаангомд ирээд тусгаарлагдсан байсантай холбогдуулан УБ хотод илэрсэн иргэний ойрын хавьтлуудыг тодорхойлж шинжилгээ авах хүртэл Улаангом, Малчин, Наранбулаг, Зүүнговь сумуудын орж гарах хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Жаахан харахгүй, ...хөдөлгөөн нээ, хичээл эхлүүл гэж хашгираад байсаны л .... үр дгавар юм болов уу