Засгийн газраас эдийн засгаа сэргээх, эрүүл мэндээ хамгаалах 10 их наядын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж буй. Уг хөтөлбөрийн хүрээнд фитнессийн хоёр сарын мөнгийг улс даана гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад "Эдийн засгийн дэмжих 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг худлаа. 

Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно. Богино хугацааны мэргэшил олгоод цалин өгөх бодлого юм. 

 Өөрөөр хэлбэл богино хугацааны мэргэшил олгоод сар тутам 500 мянган төгрөг цалин өгнө. Үүнийг зарим хүмүүс фитнессийн 2 сарын төлбөрийг төр даана гэж ойлгосон бололтой" гэх тайлбарыг өглөө.